x

Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулна

Монгол, Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар болжээ. Энэ төслийг Польш улсын Засгийн газрын 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм байна.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Сангийн яамнаас зохион байгуулж Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарч, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар төслийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83.3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байгааг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг нэгдсэн цэгт төвлөрүүлдэг байна.


Тэгвэл дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх аж. 

Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны есдүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 12 цаг 29 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 39 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 41 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 45 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 50 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 56 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 13 цаг 4 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 18 цаг 3 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 18 цаг 10 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 18 цаг 28 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 18 цаг 29 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 32 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 34 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 36 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 38 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 39 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 40 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 42 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Жагсагчид өлсгөлөн зарлана Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top