x

Баян-Өлгий аймгийн Хотон нуурын орчимд зэрлэг гахай нутаглажээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Бага түргэн, Шар булаг хэмээх газарт энэ зунаас зэрлэг гахай нутаглаж эхэлжээ.

Тус газар нь Цэнгэл сумын төвөөс 110 км, Ховд гол эх авдаг Хотон нуураас 20 орчим км зайтай. Энэ талаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Талгатбекээс тодруулахад, "2016 онд сумын төвөөс холгүй Цагаан голын аралд гурван зэрлэг гахай ирж суурьшсан. Дараа жил Арал толгой орчмоор нутаглаж, нэг жил Мухар хэмээх газарт өвөлжсөн.

Харин энэ жил Бага түргэн, Шар булаг, Найман харгайд зусаж байгаа айлуудын орчмоор тавуулаа ирж нутаглаж байна. Гэхдээ эдгээр амьтад анх хаанаас ирсэн нь тодорхойгүй. БНХАУ-ын Алтай аймаг, эсвэл манай аймгийн Ногооннуур сумаас ирж, өөртөө амьдрахад тохиромжтой газар хайж байгаа болов уу хэмээн таамаглаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт ан агнах хориотой тул манай байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллаж байгаа" гэлээ.

Түүний тайлбарласнаар зэрлэг гахай нь хүн, малд ямар нэгэн аюул учруулдаггүй. Эсрэгээрээ ургамлын олон янз байдалд нөлөөлж, ургамлын үндсийг идэхдээ хөрсийг сэндийлгэдэг тул хөрсний дээд давхарга дахь тэжээллэгийн эргэлт, ялзмагтах явцыг түргэсгэдэг, үр тараадаг зэрэг эко системд эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.96)
    Zaa muu novshiin nogoon nudelsen hasag lalaruudaa ehnees ni hooloig ni ogtlood ehelvee!
    2019 оны 07 сарын 24 | Хариулах
    • Лалрын шээс минь. Хасгууд гахай иддэггүй. Ислам шашинтай хүн гахайн мах идэх харам
      2019 оны 07 сарын 24
  • Иргэн (66.181.164.226)
    Энэ постоо устгана уу !!! Ховор ан байгаа газар сууршсан нутаг дэвсгэрийш ингэж хамаагүй зарлаж болохгүй эээ
    2019 оны 07 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 12 цаг 28 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 37 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 39 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 43 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 48 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 54 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 13 цаг 2 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 18 цаг 2 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 18 цаг 8 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 18 цаг 27 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 18 цаг 28 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 30 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 32 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 34 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 36 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 37 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 38 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 38 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 40 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Жагсагчид өлсгөлөн зарлана Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top