Энэ жилийн Үндэсний баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд 300 гаруй оюутан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг баяр наадам болсон газруудад сайн дураар ажиллалаа.
БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн жилээс эхлүүлсэн дээрх аянг энэ жил нийслэл хотын захиргаа болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын Оюутны холбоо зэрэг байгууллага дэмжин ажилласан байна.
Оюутнууд наадмын өдрүүдээр “Цэвэрхэн наадацгаая” гэсэн уриа бүхий самбар босгож, наадамчин олныг хогоо хогийн зориулалтын саванд хаяхыг уриалан жагссан нь олон түмнээс талархал хүлээн энэ жилийн Үндэсний баяр наадмаар наадамчин олон түмэн хоггүй, цэвэрхэн наадацгаалаа.
Сайн дурын оюутнууд “Цэвэрхэн наадацгаая” аянаа үргэлжлүүлж амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт ажиллаж байгаа аж.