x

Улаанбаатарын шарилжийг цэвэрлэж эхэллээ

"Шарилжгүй Улаанбаатар" аян өнөөдрөөс эхэлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зориулалтын автомат хадуур /50ш/, ажлын хувцас, бээлийн масктай 100 хүнийг бэлтгэж, эмэнэлэг /Гэмтэл, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэхэд бэлэн болжээ.

Хуваарийн дагуу өнөөдрөөс Баруун 4 замаас Гэсэр сүм, Баянбүрдийн тойрог чиглэлийн зам дагуу болон үерийн далан дагуу ургасан шарилж луулийг цэвэрлэж эхэллээ.

Энэ жилийн онцлог бол шарилж, лууль, хөл газрын ургамалын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг /13тн/ 1.5-2.0 га талбайд туршина. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгос эрдэмтэн Улаанбаатарт өнөөдөр хүрэлцэн ирж байгаа бөгөөд уг бэлдмэлийг хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллах юм.

Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэнэ.

Мөн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 6 дугаар сарын 29-ний Бямба гарагт зарлаж байгаа аж. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамалыг цэвэрлэж оролцох юм.

Иймд Шарилжгүй Улаанбаатар аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, харшлын өвчлөлийг хамтдаа нэгдэж бууруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

"Шарилжгүй Улаанбаатар" аяны нэгдүгээр үе шат 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 5-ны хооронд 15 хоног, хоёрдугаар үе шат 8 дугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 12 цаг 2 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 11 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 14 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 17 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 23 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 28 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 36 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 36 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 17 цаг 42 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 18 цаг 1 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 18 цаг 2 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 4 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 6 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 8 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 11 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 11 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 12 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 13 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 14 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top