Энэ сарын 15 нд болсон үерийн улмаас Төв аймгийн Хөдөө аж ахуйн салбарт багагүй хохирол учирчээ. Тухайлбал 5 сумын 2000 гаруй га тариан талбай усанд автаж 10 гаруй аж ахуй нэгж хохирол амсаад байна.
Зөвхөн Төв аймгийн Баянцогт суманд гэхэд 9 аж ахуйн нэгжийн 2000 орчим га улаан буудайн тариан талбай тэр чигээрээ усанд автаж нийт 4000 тн ургац дахин ургах боломжгүй болжээ. Одоогоор усанд автсан тариан талбайг сэргээж дахин ногоон тэжээл тариалахаар төлөвлөж байгаа юм байна.
Мөн 10 гаруй айл өрхийн 5000 гаруй толгой мал усанд урсаж малчид амьжиргааны эх үүсвэрээ алджээ. Өнөөдөр хуралдсан онцгой комиссын хурлаар хохирол амссан айл өрхөд яаралтай тусалж эхний ээлжид орон гэрээр хангах ажлыг хийхээр болжээ.
mnb.mn