x

Цаг агаарт зориуд нөлөөлөхөд 386 ширхэг пуужин зарцуулжээ

Цаг агаарт зориуд нөлөөлөх ажиллагааны явцын тайланг Цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа.  

Энэ оны 4, 5 дугаар сард 21 аймаг, Улаанбаатар хотын бүс нутагт үүлэнд зориуд нөлөөлж хөрсний чийгийг тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруулах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 38 экспедиц давхардсан тоогоор 175 удаа ажиллагаа явуулжээ. Нийт 386 ширхэг пуужин зарцууллаа.

БНХАУ-аас худалдан авахаар гэрээ байгуулагдсан “JFJ-1A” загварын 1260 ширхэг пуужинг Замын-Үүд хилийн боомтод хүлээн авч, Улаанбаатар хот руу тээвэрлэн, ОБЕГ-йн “Үндэсний аврах бригад”-ын зориулалтын агуулахад хүлээлгэн өгсөн байна.

Газар тариалангийн бүс болох Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт 11 экспедиц 34 удаагийн хээрийн гаралтаар 91 удаа зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулж, 176 ширхэг пуужин зарцуулсан. Экспедиц ажилласан хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар 0,0-16,5 мм буюу уур амьсгалын нормоос бага, Төв аймгийн нутгаар 10-17,4мм буюу уур амьсгалын нормоос бага, Булган аймгийн нутгаар 0,9-65,8мм буюу уур амьсгалын нормоос ахиу, Хэнтий аймгийн нутгаар 1,1-43,1мм буюу уур амьсгалын норм орчим, Дорнод  аймгийн нутгаар 0.0-20.7мм буюу уур амьсгалын норм бага хур тунадас оржээ.

Отор-тэжээлийн бүс нутаг Хэрлэн баян-Улааны нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх 2 экспедиц V/01-03, V/11-12 V/24-25-ний өдрүүдэд, газрын генератор  IV/26-27-нд ажиллаж, нийт 15 ширхэг пуужин, 5 ширхэг түлш зарцуулсан. Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн бүс нутагт 4 дүгээр сард 5,5мм буюу уур амьсгалын нормоос ахиу, 5 дугаар сард 4,6 буюу уур амьсгалын нормоос бага хур тунадас орсон байна.

Оросын холбооны улсаас хил давж Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн Түшиг сумдын нутагт гарсан ой хээрийн 13 удаагийн түймрийг унтраах ажиллагаанд 7 экспедиц ажиллаж 42 ширхэг пуужин, 15 ширхэг түлш зарцуулж, дээрх аймгуудын экспедицүүд даалгасан үүргээ бүрэн биелүүлсэн.

БНХАУ-аас худалдан авахаар гэрээ байгуулагдсан “JFJ-1A” загварын 1260 ширхэг пуужинг Замын-Үүд хилийн боомтод хүлээн авч, Улаанбаатар хот руу тээвэрлэн, ОБЕГ-йн “Үндэсний аврах бригад”-ын зориулалтын агуулахад хүлээлгэн өгсөн. Орон нутагт шаардлагатай пуужингийн нөхөн хангалтыг тухай бүр хийж байна.

Энэ сарын эхний арав хоногийн байдлаар гантай байсан зүүн аймгуудын ихэнхи нутгаар бороо орж зуншлага сайжирчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 14 цаг 13 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 14 цаг 23 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 14 цаг 25 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 14 цаг 29 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 14 цаг 34 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 14 цаг 40 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 14 цаг 48 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 19 цаг 47 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 19 цаг 54 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 20 цаг 12 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 20 цаг 14 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 20 цаг 16 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 20 цаг 18 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 20 цаг 20 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 20 цаг 22 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 20 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 20 цаг 23 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 20 цаг 24 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 20 цаг 26 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top