x

Нинжа нарын сүйтгэсэн Цагаан дэлийн агуйг компаниудаар нөхөн сэргээлгэнэ

Нинжа нарын гарт сүйдээд олон жил болж байгаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байдаг аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Монголын хамгийн том Цагаан дэлийн агуйг УИХ-аар хэлэлцэж улсын тусгай хамгаалалтад энэ оны тавдугаар сарын 2-нд авжээ.

Цаашид агуйг нөхөн сэргээх хэвийн байдалд оруулах талаар аймгаас тодорхой ажил зохион байгуулахаар тус агуйг тойрч үйл ажиллагаа явуулж байгаа 10 компанийн төлөөллийг урьж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зургаадугаар сарын 13-нд уулзаж тодорхой шийдэлд хүрсэн байна.

Мөн аймгийн БОАЖГ, МХГ, Онцгой байдлын газар зэрэг холбогдох чиг үүргийн байгууллагууд, Айраг сумын ИТХН-ын дарга С.Туулайхүү, Засаг дарга Мөнжаргал нарын хүмүүс оролцсон юм.

Эхний удаа агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлахаар болж энэ ажлын санхүүжилтэд компаниуд тус бүр таван сая төгрөг хандивлахаар болсон бол аймгаас 20 сая төгрөг, Айраг сумаас нөхөн сэргээлтэд зориулж тодорхой төсөв гаргахаар боллоо.

Агуй бүрэн судлагдаагүй тул агуй орчмыг нөхөн сэргээсний дараа тусгай мэргэжлийн байгууллагын хүмүүсийг ажиллуулж агуйг судлах, тодорхой дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд суурилж цаашид хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжүүлэхээр төлөвлөсөн аж.

Мөн аймгийн Засаг дарга зургадугаар сарын 05-нд захирамж гаргаж улсын тусгай хамгаалалтад авсан Цагаан дэлийн агуйгаас дотогш зайд тэсэлгээ хийж олборлолт явуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Хэдийгээр ийм шийдвэр гаргасан ч зарим компанийн төлөөлөл "Бид нинжа нар шиг гар аргаар олборлодоггүй. Үйлдвэрийн аргаар олборлодог тул заавал тэсэлгээ хийх шаардлага гардаг. Тийм болохоор агуйг бүрэн судлаж хамрах хүрээг тодорхойлон хаана нь тэсэлгээ явуулж болох, аль хэсэгт нь болохгүй талаар тодорхой дүгнэлт гаргах нь зөв болов уу" гэсэн саналыг хэлсэн байна. Холбогдох саналыг аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд анхааралдаа авна гэжээ.

Тус газрын эргэн тойронд “Эм Си Ти Ти” ХХК, “Дунфа лума” ХХК, “Таванбаатар” ХХК, “Мөнхболор хүрээ” ХХК, “ЗЦБЭ”ХХК, “Талс бурханд” ХХК, “Хүрээ дэл” ХХК, “Алтанбарга” ХХК тус тус лиценз эзэмшдэг.

Цагаан дэлийн агуйг сумын 2006, 2010, 2013 онд тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар 2011, 2014, 2019 онд тус тус аймгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Харин ийн 2019 онд улсын тусгай хамгаалалтад авсан юм.

Агуй гадна талдаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван хантай гэрийн буйрын хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 14 цаг 27 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 14 цаг 36 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 14 цаг 38 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 14 цаг 42 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 14 цаг 48 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 14 цаг 53 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 15 цаг 1 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 20 цаг 1 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 20 цаг 7 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 20 цаг 26 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 20 цаг 27 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 20 цаг 29 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 20 цаг 31 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 20 цаг 33 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 20 цаг 35 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 20 цаг 36 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 20 цаг 37 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 20 цаг 37 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 20 цаг 39 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top