x

Ерөнхийлөгч Х.Баттулга "Алдарт эхийн одон" гардууллаа

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9,465 ээж хүртэж байна.

Үүнээс:

  • Нэгдүгээр одон 611
  • Хоёрдугаар одон 8,853
  • Нийслэлээс 3,677
  • Хөдөө, орон нутгаас 5,090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд Хүүхдийн баяр – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог.

Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой.

Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье.

Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай. Баярлалаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тавантолгойн тусгай зөвшөөрлийн асуудлаар ажлын хэсэг дүгнэлт гаргалаа 12 цаг 0 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байна 12 цаг 3 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцийн сонсгол болжээ 12 цаг 4 мин MH370 онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ 12 цаг 5 мин "Blue Origin" компани жуулчдыг сансарт илгээх 10 дахь нислэгээ амжилттай хийлээ 12 цаг 8 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашгийн хоёр дахь хэсгийг олгож эхэллээ 12 цаг 11 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын технологийн хөгжил, цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй танилцав 12 цаг 12 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ 12 цаг 14 мин Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан эхэллээ 12 цаг 16 мин Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй 16 цаг 51 мин Өмнөд Солонгосын Ансон хотод гүүр нурж, дөрвөн хүн амиа алдлаа 17 цаг 18 мин Энэтхэгийн дундаж анги шахагдсаар байна 17 цаг 20 мин АНУ, Украин ашигт малтмалын гэрээний нөхцөл дээр тохиролцов 17 цаг 23 мин Зорчигч тээврийн хэмжээ 6.7 хувиар өсжээ 17 цаг 28 мин Apple АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 17 цаг 29 мин Хятад шууд квант харилцаа холбооны шинэ амжилт тогтоов 17 цаг 30 мин ЕХ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, хөнгөн цагааны импортыг хориглов 17 цаг 31 мин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэлхийн чансаанд 16-д эрэмбэлэгдэв 17 цаг 34 мин Сар шинийн дараах гурван өдрийг бүх нийтээр амрах өдөр болголоо 17 цаг 36 мин ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүллээ 17 цаг 38 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... Унхиагүйн ЛАЙ АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top