x

Уул уурхайн 7 компанид 54 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2019 оны 5 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд Мандал, Баянгол, Ерөө сумын нутгуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй найман аж ахуйн нэгж, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор гэрээ байгуулсан 16 нөхөрлөл хамрагдсан байна. 

Баянгол сумын нутаг Урт булаг гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Тайхаржин майнинг” ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.  Мөн Урт булаг гэх газар Баянгол сумын Засаг даргатай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажиллаж байгаа “Баян өгөөж Хараа” нөхөрлөл нь журамд заасан техник тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн, тусгай хэрэгцээний талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд Баянгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бумцэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. 

Хяналт шалгалтаар Ерөө сумын Харгана гэх газарт иргэн О, Бугант тосгоны Агуйт гэх газарт иргэн О нар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчин хууль бусаар ашигт малтмал олборлосон байсан бөгөөд уг зөрчилд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. 

Хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “Ганбаттулга” ХХК, “Шарнарст” ХХК, “Тайхаржин майнинг” ХХК-иуд болон Ерөө сумын Ялбаг гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон Ялбагийн гол нөхөрлөл зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж нөхөрлөлүүд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ сайн биелүүлж ажиллаж байгааг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.  

mongolianminingjournal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 16 цаг 21 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 30 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 16 цаг 32 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 16 цаг 36 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 16 цаг 41 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 16 цаг 47 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 16 цаг 55 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 21 цаг 55 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 22 цаг 1 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 22 цаг 20 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 22 цаг 21 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 22 цаг 23 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 22 цаг 25 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 22 цаг 27 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 22 цаг 29 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 22 цаг 30 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 22 цаг 31 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 22 цаг 31 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 22 цаг 33 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Жагсагчид өлсгөлөн зарлана АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top