x

Байгаль хамгаалагчид дрон, таблет GPS, галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3 дугаар шатыг хэрэгжүүлэгч талуудын хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Тус төслийн 2, 3 дугаар шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, төслийн 2, 3 дугаар шатанд хамрагдах Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3 дугаар шатанд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан нийт 27,5 сая еврогийн төсөл хэрэгжинэ. Энэ төсөл нь ТХГН-ийн Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн газар зүйн хувьд томоохон (кластер) бүс нутагт болон бусад бие даасан ТГН-т 2019-2026 оны хооронд хэрэгжинэ.

Төслийг кластер хэлбэрээр хэрэгжүүлэх гол зорилго нь эдгээр бүсүүдэд сум орон нутгийн удирдлагын болон байгаль хамгааллын чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, ТХГН болон эко-коридор нутгуудын хамгаалалт, ашиглалт, орон нутгийн тогтвортой хөгжлийг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлэх гэдгийг төслийн багийхан олцолж байлаа.

Байгаль хамгаалагчид дрон, таблет GPS, галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов

Арга хэмжээний үеэр ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад төслийн 1 дүгээр шатны хүрээнд Хамгаалалтын захиргаадад хүлээлгэж өгөх нийт 250.000 еврогийн  дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцасны дээжээс гардуулан өгсөнийг сайд Н.Цэрэнбат зарим Хамгаалалтын захиргааны төлөөлөлд гардууллаа.

Энэ үеэр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил байгаль орчны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, цаашлаад II, III шатыг хэрэгжүүлэхээр болсонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау хэлэхдээ: “Монгол Улс өөрийн өвөрмөц ландшафтыг хамгаалахын тулд байгаль орчныг хамгаалах шинэчлэл хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Герман Улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин зүтгэж буй найдвартай түнш хэвээрээ байна” гэдгийн мөн онцлон тэмдгэлсэн юм.

2019 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.  ХБНГУ нь 1992 оноос хойш Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр хоёр улс биологийн төрөл зүйл, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 16 цаг 11 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 20 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 16 цаг 23 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 16 цаг 26 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 16 цаг 32 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 16 цаг 37 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 16 цаг 45 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 21 цаг 45 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 21 цаг 51 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 22 цаг 10 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 22 цаг 11 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 22 цаг 13 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 22 цаг 15 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 22 цаг 17 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 22 цаг 20 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 22 цаг 20 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 22 цаг 21 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 22 цаг 22 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 22 цаг 23 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Жагсагчид өлсгөлөн зарлана АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ...
Top