Дорнод аймгийн УЦУОШТ-ийн Онон бороо экспедиц ойрын өдрүүдэд үүлэнд зориудаар нөлөөлөн ажиллаж байгаа аж. Үүний үр дүнд Чойбалсан хотод 2,0 мм, Баянтүмэн суманд 0.3мм, Чойбалсан суманд 0.1 мм, Матад суманд 0.3 мм бороо оржээ.
Тус аймагт өнгөрсөн намар хэт их дулаарсан, өвөл цас бага орсон учраас хуурайшилт ихтэй хавар болж байгаа юм. Мөн сүүлийн жилүүдэд хуурайшилтаас шалтгаалсан ой хээрийн түймэр гарах нь ихэсч байгаа тул Дорнод аймаг үүлэнд зориудаар нөлөөлөх ажилд анхаарч, хөрөнгө санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлж дахин нэг экспедиц байгуулаад байгаа юм.