x

“Уулын эзэн” цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалдаг

Яагаад цоохор ирвэс гэж?

Цоохор ирвэс нь Төв Азийн өндөр уулсын билэг тэмдэг юм. Энэ гайхамшигт бүс нутаг олон арван сая хүнийг ундаалж, байгалийн олон янзын зүй тогтлыг өөртөө агуулж байдаг өвөрмөц нутаг билээ. Иймээс бид “Уулын эзэн” цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалдаг.

Монгол улс нь цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд 2-т эрэмбэлэгддэг бөгөөд манай улсын цоохор ирвэсийн хамгаалал Гималайн уулс, Алтайн саяны уулсын цоохор ирвэсийн холбоос бүс нутаг болдгоороо чухал ач холбогдолтойд тооцогдож, олон сая хүний итгэл найдвар болсон юм.

Ойрын өдрүүдэд Улаанбаатрын автобусны буудал дээрх самбараас цоохор ирвэсийг хайж олох эрмэлзэл олон нийтийн сүлжээгээр идэвхтэй давлагаалсныг анзаарсан биз. Олон хүмүүс энэ давлагаанд нэгдсэн ч “эрлийн” үзүүр мухарджээ. Тэдний хайсан цоохор ирвэс яагаад олдоогүйг та мэдсэн үү?

Цоохор ирвэсийг хайж олоогүй шалтгааныг мэргэжилтнүүд түүний тоо толгой цөөрч, амьдрах орчин нь хомстож, тархац нутаг хумигдсан үндсэн шалтгаан нь хүмүүс бидний дам, шууд үйлдэлтэй холбоотой тухай тайлбарласан байна. Сүүлийн 20-иод жилийн дотор цоохор ирвэсийн амьдрах орчны доройтол, хууль бус ан улам бүр нэмэгдэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагасан малын тооны өсөлт, бэлчээрийн буруу менежмент зэрэг шалтгаануудаас үүдэлтэй хүн ирвэс хоорондын амьдрах орчны давхцалтай холбоотой зөрчилдөөнөөс үүдэж энэ зүйл амьтан устаж үгүйрэх шалтгааны нэг болж байгаа юм байна. Мөн цоохор ирвэсийн үүр, шөнийн идэвхи, хөдөлгөөн бартаат өндөр уулс дахь нууцлаг амьдрал нь түүнийг олж харах, судалж ойлгоход нэн бэрхшээлтэй болгодог.

Үзэмжит сайхан арьсных нь төлөө цоохор ирвэсийг агнаж, үндэслэлгүйгээр яс болон эд эрхтнийг дорнын анагаах ухаан ашигладаг гэх буруу ойлголтоор агнаж, худалдан борлуулах хууль бус худалдаа өсөх хандлагатай болсон нь ховордож, устах аюулыг улам бүр түргэтгэж байгааг хуулийн байгууллага, мэргэжлийн судлаачид анхааруулсаар байна.

Амьдрах орчин, тархац нутаг нь хумигдах гол шалтгааны тэргүүнд түүний идэш тэжээл болдог амьтдын тоо толгой буурч, тархац нутгаасаа дайжин хомстсоноос цоохор ирвэс малд халдах үзэгдэл нэмэгдсэн нь цоохор ирвэс малчин хоорондын зөрчлийг улам нэмэгдүүлдэг.

Эрчимтэй өргөжин тэлж байгаа хотжилт, бэлчээрийн талхигдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хөгжлийг түүчээлэх шинэ зам, уул уурхайн хөгжил цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдын үлдсэн нутгийг хэсэгчлэн хуваасаар байна.

ДБХС –н Монгол дахь хөтөлбөрийн газар эдгээр аюул заналыг бууруулахаар нутгийн иргэд, олон нийт, хүүхэд багачуудад энэхүү нууцлаг агаад содон амьтны байгаль экологи дахь ач холбогдлыг таниулах, чиглэлээр хийж буй сонирхолтой ажлуудыг https://www.facebook.com/wwfmongolia/ хуудаснаас #landofSnowleopard орж сонирхоорой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 16 цаг 22 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 31 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 16 цаг 34 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 16 цаг 37 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 16 цаг 43 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 16 цаг 48 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 16 цаг 56 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 21 цаг 56 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 22 цаг 2 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 22 цаг 21 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 22 цаг 22 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 22 цаг 24 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 22 цаг 26 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 22 цаг 28 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 22 цаг 31 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 22 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 22 цаг 32 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 22 цаг 33 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 22 цаг 34 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Жагсагчид өлсгөлөн зарлана АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top