x

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүүрэг, хороодын Засаг дарга, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд хавар, намрын хуурайшилттай үеийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хяналт, шалгалтаар нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилт, дүүрэг, хороодын Засаг дарга нарын хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд ажил зохион байгуулсан байдалд шалгалт хийгдэх тул Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжууд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгасан байна.

Дүүрэг, хороодын Засаг дарга нарт:

- Түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд татан оролцуулах, хамтран ажиллах, сургалт сурталчилгааг эрчимжүүлж, гудамж талбай, ногоон бүсэд байгаа самбарыг сурталчилгааг ашиглах, алба хаагчдад сургалт зохион байгуулах,

- Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт III зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд хүрсэн тул нийслэл, дүүргийн хэмжээнд хэсэгчилсэн байдлаар ойд явуулж буй ойн аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хязгаарлах, хяналтыг сайжруулахыг үүрэг болгоод,

- Холбогдох хууль тогтоомжоор заагдсан эрх, үүргийнхээ хэрэгжилтийг хангаагүй, түүнчлэн хуурайшилтын үед ой, хээрийн түймэр тавьсан, гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар мэдэгдэлд тусгаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 16 цаг 25 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 34 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 16 цаг 36 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 16 цаг 40 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 16 цаг 46 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 16 цаг 51 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 16 цаг 59 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 21 цаг 59 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 22 цаг 5 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 22 цаг 24 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 22 цаг 25 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 22 цаг 27 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 22 цаг 29 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 22 цаг 31 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 22 цаг 33 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 22 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 22 цаг 35 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 22 цаг 36 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 22 цаг 37 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Жагсагчид өлсгөлөн зарлана АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top