x

Нуруудыг элсний нүүдлээс хамгаалах, говийн бүсийг ойжуулахад дэмжлэг хүслээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучоныг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь 2009 оноос эхлэн Монгол Улстай холбоо тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол орны ойн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, хотын цэцэгжүүлэлт, Монгол орны ойн бүрхэвчийн өөрчлөлтийг судлах зэрэг чиглэлээр хамтран ажилласан юм.

Н.Цэрэнбат сайд уулзалтын эхэнд Монгол орны ойг хамгаалах үйлсэд хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах, мод үржүүлгийн газрууд байгуулахад хамтрах, доройтсон ойг нөхөн сэргээх, элсний нүүдлийг бууруулах талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Дорноговь, Замын Үүд орчмыг ойжуулахын тулд цөл хээрийн бүсийг ойжуулах, томоохон нуурууд буюу Буйр, Ганга орчмыг элсний нүүдлэс хамгаалахад туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо.

Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучон Монгол Улс тус байгууллагын идэвхитэй хамтрагч гэдгийг онцлоод цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Тус байгууллагын шугамаар Монгол Улсаас 16 оюутан БНХАУ-ын их, дээд сургуулиудад ойн чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдсан байна. Уг байгууллага нь  олон улсын таван байгууллагыг нэгтгэсэн, Бээжинд төвтэй юм.

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг НҮБ-аас Дэлхийн ойн өдөр болгон зарлаж, ойн салбарт тулгамдаж буй асуудлыг онцлон хэлэлцэж өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Ой ба боловсрол” уриатайгаар энэхүү өдрийг тэмдэглэх юм. БОАЖЯ-наас Дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг хуралд 26 орны 54 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ойн салбарын асуудал хийгээд шийдлийн талаар хэлэлцэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 16 цаг 19 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 28 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 16 цаг 30 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 16 цаг 34 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 16 цаг 39 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 16 цаг 45 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 16 цаг 53 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 21 цаг 53 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 21 цаг 59 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 22 цаг 18 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 22 цаг 19 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 22 цаг 21 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 22 цаг 23 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 22 цаг 25 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 22 цаг 27 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 22 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 22 цаг 29 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 22 цаг 29 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 22 цаг 31 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Жагсагчид өлсгөлөн зарлана АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top