x

Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндэрчээ

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын сарын 4,5-ны өдрүүдэд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Малчин сумдад ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, отроор өвөлжиж байгаа малчин өрхийн аж байдалтай танилцсан байна. 

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндэрсэн. Аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Ийнхүү цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байгаа аж.

Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан байна.  Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Цаашид гуравдугаар сарын дунд  үе хүртэл хүйтэн байж, хаваржилт улам хүндрэх төлөвтэй байгаа тул буцалтгүй тусламжаар, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох санал тавьсны дагуу Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөөс 400 тонн өвс, 400 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг Шуурхай бүлэг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 16 цаг 8 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 18 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 16 цаг 20 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 16 цаг 24 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 16 цаг 29 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 16 цаг 35 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 16 цаг 43 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 21 цаг 42 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 21 цаг 49 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 22 цаг 7 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 22 цаг 8 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 22 цаг 11 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 22 цаг 13 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 22 цаг 15 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 22 цаг 17 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 22 цаг 18 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 22 цаг 18 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 22 цаг 19 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 22 цаг 21 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Жагсагчид өлсгөлөн зарлана АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ...
Top