x

ХӨСҮТ-д өдөр бүр Менингококкийн вакцин хийж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн, уг халдварын улмаас хүн нас бараагүй гэх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

Уг халдварын талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад "Жилийн яг энэ улиралд менингококкт халдвар гарах эрсдэл бий болдог. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.

Нэгдүгээрт, хүйтний улиралд гарсан амьсгалын замын дэгдэлтүүдийн дараа суурь эрсдэлт хүчин зүйлүүд бий болж араас нь менингоккокт халдвар гардаг. Сүүлийн жилүүдийн ажиглалтын мэдээлэлд үндэслэн нэгдүгээр сарын сүүлчээс тавдугаар сар хүртэлх хугацааг менингококкт халдвар гарах хандлагатай байдаг. Ер нь бол жилд дунджаар 10 менингококкт халдварын тохиолдол бүртгэгддэг.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд арванхоёрдугаар сарын сүүлчээс бэлэн байдлаа хангаж, эмч эмнэлгийн ажилтнуудаа сургаж эхэлдэг.

Хоёрдугаарт, өвчний эх уурхай нь нян тээгч, өвчтэй хүн байдаг. Тиймээс эхлээд өвчний эх уурхайд чиглэсэн, дараа нь дамжих замд чиглэгдсэн, гуравдугаарт өртөмхий бие махбодид чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг.

Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хоолой зайлах. Хоолой зайлах уусмалыг өөрөө бэлтгэж чадахгүй бол өрхийн эмчээс болон утсаар мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч болно.

Мөн бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дархлаагаа дэмжих нь чухал нөлөөтэй.

Дараагийн нэг чухал зүйл бол сайн дурын дархлаажуулалтад хамрагдах юм. Иргэд маань эмчид үзүүлээд хориглох заалтгүй бол сайн дурын дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой" гэлээ.

ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет өглөөний 08:30 цагаас өдрийн 15:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд менингококкийн вакциныг 13,000 төгрөгийн төлбөртэй хийдэг байна. Менингококкийн дарлаажуулалтад хоёроос дээш насны иргэд хамрагдах боломжтой.

Менигококкт халдварын үед илэрдэг гол шинж тэмдгүүд:

Доорх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Менингококкт халдварын явц маш түргэн байдаг учраас зайлшгүй эмчид хандах шаардлагатай байдаг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top