Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд болно.
"Хөх сувдын орон" хэмээх энэхүү баярыг 2000 онд анх зохион байгуулсан билээ. Түүнээс хойш тасралтгүй 20 дахь жилдээ зохион явуулж байна.
Мөсний баярыг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, орон нутгийн байгалийн үзэсгэлэн, үндэсний өв уламжлал болсон тоглоом, уралдаан тэмцээнийг мөсөн дээр зохион байгуулж, мөсөн урлалын бүтээлүүдийг өрсөлдүүлж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.
Мөсний баярыг угтан хоёрдугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд "Цасны баяр" болох аж.
"Хөх сувдын орон-2019" мөсний баярын хөтөлбөрийг хүргэж байна.