x

Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 89.1 хувьтай хангагдсан гэдгийг бид өмнө мэдээлж байсан.

2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, агаарын хэм, хур тунадасны хазайлт, одоогийн цасны бүрхэц, зузаан, нягт, цаг агаарын урьдчилсан мэдээ зэргээс харгалзан, зудын эрсдэлийн зургаас үзэхэд 11 дүгээр сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Энэ нь нийт нутгийн 20 гаруй хувьд тохиолдож болох эрсдэл бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм.

12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 0-5 см, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 18 суманд 6-10 см, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн 9 суманд 11-18 см зузаан цастай байна.

Энэ жилийн хувьд мал сүргийг эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэхэд нилээд анхаарч ажилласны үр дүнд 2018 оны эхний 10 сарын байдлаар манай улс нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, үүнээс 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Энэ нь өмнөх жилүүдээс 5-6 дахин их өссөн дүн бөгөөд дундаас доош тарга хүчтэй таваарын болон үржилд тэнцэхгүй 15-16 сая толгой малыг заазалж, мах бэлтгэлд хэрэглэсэн нь малын хорогдлын эрсдэлийг бууруулсан гэж үзэж байгаа юм.

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан, өвс, тэжээлийг өмнөх жилүүдээс илүү бэлтгэсэн, мах бэлтгэл сайн явагдаж байна гээд нийт дүнгээр нь харвал байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол эрсдэл харьцангуй бага байх төлөвтэй байна.

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2 цаг 10 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 21 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 23 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 25 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 27 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 30 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 2 цаг 34 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 2 цаг 35 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 2 цаг 37 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 2 цаг 40 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 2 цаг 43 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 2 цаг 46 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 2 цаг 52 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 19 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 28 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 30 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 22 цаг 34 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 22 цаг 39 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 22 цаг 45 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 22 цаг 53 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top