Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
12 дугаар сарын 22-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар цас орохгүй. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө зарим газраар бага зэргийн цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Шөнөдөө Дундговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.
12 Дугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр , 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
24-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
ЦУОШГ