Манай улсын иргэд өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй хүнд нөхцөл байдалд НҮБ-ыг анхаарлаа хандуулж, туслалцаа үзүүлэхийг хүссэн аяныг өрнүүлээд байсан билээ.
Тус аян өрнөж эхлээд ердөө хэдхэн хоногийн дотор манай улсын 54,000 гаруй иргэд нэгдэж гарын үсгээ цуглуулаад байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны мэдэгдлийг өчигдөр гаргажээ.
Уг мэдэгдэлд "Агаарын бохирдолтой улс орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүний нэг нь Монгол улс болоод байна.
Агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүй юм. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй.
НҮБ нь ногоон эрчим хүч, аюулгүй, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахаар ажиллаж байгаа талуудад зөвлөж, тэдгээрийг холбож, хамтран ажилладаг.
Мөн НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой" гэжээ.
Мэдэгдэл бүрэн эхээрээ: