Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20, 21-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЦУОШГ