Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгджээ. Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Эн сарын 11-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Нуурын шал гэдэг газар тус багийн харьяат малчин Б Хяргас нуурын мөс цоолон мал усалж байхад, мөс цөмөрч олон тооны бог мал хорогдсон байна. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 250 км зам туулан 22:45 цагт очиж, 12.12-ны өдрийн 09 цагаас эхлэн, 4 цаг 10 минут ажиллаж, малчин Б, Э нарын нийт 104 бог малын сэг зэмийг гаргажээ.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.