Монголчууд утааны эсрэг арга хэмжээ авч өгөхийг НҮБ-аас хүсэж, change.org сайтаар дамжуулан гарын үсэг цуглуулж байна.
Иргэн Б.Бат-Энхийн бичсэн "Death from Smog in Mongolia #HumanRights" хүсэлтэд Монгол улсын Засгийн газарт арга хэмжээ авахад түлхэц үзүүлэхийг НҮБ-аас хүссэн бөгөөд одоогоор 8000 орчим хүн нэгдээд байна.
Тэрбээр "Өвөл болгон Монголын нийслэл Улаанбаатар хортой нүүрсний утаагаар бүрхүүлж байна. Энэ нь хотын тээврийн хэрэгслээс болж байгаа юм биш. Москва хот сая сая автомашинтай ч тэд агаарын бохирдлын асуудалтай тулгараагүй.
-30 градусын хүйтэнд гэр бүлээ дулаан байлгах гэсэн хүмүүс хямд бөгөөд хамгийн боломжийн нүүрсээр гэрээ дулаацуулж байгаа ч аажмаар үхэж, бас бусдыг хордуулж байгаа юм. Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын тал нь амьдардаг бөгөөд бүгд цэвэр агаараар амьсгалах эрхээ алдаад байна.
Энэ бол жилээс жилд энэ асуудлыг шийдэхгүй байгаа манай Засгийн газар болон парламентын гишүүдийн хийж байгаа хүний эрхийн эсрэг хүчирхийлэл гэж үзэж байна.
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж, Монголын иргэдийг аймшигтай нөхцөл байдлаас ангижруулж өгөхийг хүсэж байна.
Хүндэтгэсэн,
Б.Бат-Энх" гэжээ.
Та нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Change.org-д дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг, аливааг өөрчлөхийг хүссэн 263 сая хүн хандсан байна. Түүнээс 196 орны 31591 хүн амжилтад хүржээ. Олон хүн хандаж, хуваалцах тусам шийдвэр гаргах түвшний хүмүүст илүү хурдан хүрдэг аж.
gogo.mn