Төв аймгийн Жаргалант суманд нэг гэрийн гурван хүүхэд галд өртөж амиа алдсан мэдээ өнгөрөгч орой олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, өчигдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд “Байшин шатаж байна, дотор нь байгаа хүүхдүүд гарч чадаагүй” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ын эзэмшлийн модон байшин шатаж, дотор нь байсан 3-5 насны гурван хүүхэд нас барсныг тогтоожээ.
Олон нийтийн сүлжээнд мэдээлэгдсэнээр мөн өдөр хүүхдүүдийн ээж болон, 6-р ангийн эгчийг нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээнд дайчилсан байна. Үүний улмаас гэртээ цоожтой үлдсэн 3-5 насны охид галд амиа алджээ. Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
Эцэг эх, асран хамгаалагч нарт анхааруулахад бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, заавал харгалзах хүнтэй үлдээх, ахуйн хүрээнд учирч болохыг эрсдэлийг тооцоолж, хаврын хуурайшилтын үед галын аюулаас урьдчилан сэргийлнэ үү.