Грек улсын Крит арал дээр болж буй жюү жицүгийн ДАШТ 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр буюу ням гаригт U21 No-Gi төрлийн 57 кг жинд барилдсан Ральф Грэйси академийн тамирчин Алтангэрэлийн Цагаанбилэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
А.Цагаанбилэг үүний өмнө “Токио 2024” жюү жицүгийн гранд сламын тэмцээнд цэнхэр бүсний -55 кг-ын жинд барилдаж, Өмнөд Солонгос, Израил Улсын тамирчдыг ялж финалд Монгол Улсынхаа тамирчин Б.Наранхишигийг оноогоор ялж тус тэмцээний аварга болсон юм.