x

Халдварт өвчин үүсгэгчийн молекул биологийн оношлогооны сургалт зохион байгууллаа

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн  P53” төслийн хүрээнд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Хүнсний кодексийн олон улсын стандарт, Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд халдвар үүсгэгчийг молекул биологийн qRT PC-ын оношилгооны аргаар тодорхойлох олон улсын сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 9 дүгээр сарын 26-28 өдрүүдэд зохион байгууллаа.

Р53 төслийн хамтран ажиллагч Англи улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, төслийн багаас тус сургалтыг хамтран зохион байгуулсан юм. Сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн молекул биологи, генетикийн мэргэшсэн судлаачид хамрагдлаа. Олон улсын сургагч багшаар Англи Улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагын Өндөр бохирдлын хэлтсийн вирус судлаач Др Кевин Ричардс, Шинэ, аюултай болон халдварт материалтай ажиллах сургалтын хэлтсийн  Микробиологийн сургагч багш Деларам Акхавиен нар ажиллав.

Энэхүү сургалтаар лабораторийн орчинд био аюулгүй ажиллах халдвар хамгааллын аргачлал, биологийн II зэрэглэлийн аюултай, хүн, мал амьтны халдварт өвчний үүсгэгч болох Enterivirus 71, Tick-borne Encephalistis (TBE), Morbillivirus-ийг qRT PCR-ын аргаар тодорхойлох онол практикийн мэдлэг эзэмшиж  олон улсын сертификат олгогдсон юм.

Сургалтыг амжилттай зохион байгуулахад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Чингис хаан нисэх онгоцны буудлын гааль, мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 1 цаг 7 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 1 цаг 8 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 1 цаг 14 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 1 цаг 20 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 1 цаг 33 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 1 цаг 36 мин Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цаг 43 мин Хилийн зарим боомтыг гурав хоног хаана 1 цаг 44 мин Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ 2 цаг 54 мин Хүйтэн дайн ба Монголын уран 3 цаг 5 мин Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа 3 цаг 32 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ 3 цаг 41 мин “Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ 3 цаг 51 мин "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв 3 цаг 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 5 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 4 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 4 цаг 10 мин TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 19 цаг 28 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 19 цаг 29 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 19 цаг 29 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг...
Top