Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батлалсан байна.
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулахаар шийдвжр гаргажээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо" хэмээн бичжээ.