x

УИХ-ын дарга ирэх сард АНУ-д айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар сарын 10-11-ний хооронд АНУ-д айлчлах гэж байна. Айлчлалтай холбогдуулан Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлуулах асуудлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцууллаа. 

Тэрээр “Манай хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 1998 онд тогтоол баталж байсан. Уг тогтоолын өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх шаардлага бий болсон. Уг тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна АНУ-ын Конгрессын зүгээс гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг дэмжигч гишүүдийн тоог нэмэгдүүлж, батлуулахад чухал түлхэц болно гэж үзэж байна. 

Тогтоолд хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болох юм. Мөн манай улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Ийнхүү Байнгын хорооны гишүүдийн олонх Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Одоогоор УИХ-ын ээлжит чуулган завсарлаад байгаа бөгөөд 2020 оны хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтэй хийх хуультай.

Харин ГХ-ны сайд Д.Цогтбаатар дээрх тогтоолын төслийг хаврын чуулган эхлэхээс өмнө буюу УИХ-ын даргын айлчлалын өмнө баталж өгөхийг хүссэн. Тиймээс гуравдугаар сарын 10-наас өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, тогтоолын төслийг батлах нь. 

Түүнчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд АНУ-ын улсын Чикаго хотноо Консулын газар нээх асуудлыг ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Тэрээр “АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд Консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд тодруулбал, Элинойс муж тэр тусмаа 8,000 гаруй Монгол иргэн оршин суудаг Чикаго хот орчимд консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна.

АНУ-ын Сан-Франциско хот дахь Ерөнхий консулын газар нь одоогийн байдлаар долоон орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний гурван орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй” гэлээ. 

Ийнхүү АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top