x

"Хөх сувд" мөсний баярыг тэмдэглэхгүй байх санал хүргүүлжээ

Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тус аймагт шинэ коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна.

1. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд Эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах;

2. Аймаг сумдад Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох;

3. Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол 1 бүртгэгдэж тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 2020 оны 02 дугаар сарын 13-ыг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоох энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх;

4. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын 1 дүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, холбогдох айлуудын орчимд хяналтын пост ажиллуулах;

Зэргээр аймгийн Онцгой комиссын даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг бүх байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо.

Мөн "Хөх сувд" мөсний баярыг тэмдэглэхгүй байх саналыг аймгийн Онцгой комиссоос Байгаль орчин, аялал жуулчлалын газартаа хүргүүлжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 57 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 7 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 9 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 13 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 18 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 24 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 31 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 31 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 17 цаг 38 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 56 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 57 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 0 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 2 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 4 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 6 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 6 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 7 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 8 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 9 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top