Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй нэг иргэнийг Халдвартын эмнэлэгт тусгаарлажээ.
Тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлалын үндэсний төв рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу энэ сарын 12-нд буюу лхагва гаригт гарах аж.
Энэхүү сэжигтэй тохиолдол нь өвчлөл гэж оношлогдоогүй байгаа учраас иргэдийг тайван байж эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас онцгойлон анхааруулж байна.
Холбогдох байгууллагууд хуралдаж байгаа бөгөөд хуралдааны дараа албан ёсны мэдээллийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр өгөх ажээ.
montsame.mn