УИХ-ын гишүүд Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүний их эмч Ж.Амарсанаад хандан хатуухан хэдэн үг хэллээ.
Тэрээр "Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаа билүү тэр хүн хятадад очъё гэдэг юм яриад байна гэсэн. Муу эр дайнд хөөрнө гэгчээр ингэж өвчнөөр улстөржиж болохгүй. Энэ бол улстөржих сэдэв биш. Тэр хүнийг хятад улс хүлээж авахгүй шүү дээ. Тэр дундаа дэд сайдын алба хашиж байсан хүн ингэж хариуцлагагүй үйлдэл гаргаж болохгүй" гэв.
Хүний их эмч Ж.Амарсанаа нь Монгол эмч нарын сайн дурын баг бүрдүүлж ирэх сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод очиж халдварын бүс нутагт ажиллахаар болсон тухай мэдээллээд байсан билээ.