x

Б.Батзориг нарын хэрэг прокурорын эсэргүүцэлтэй тулгарлаа

Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнийг яллагдагчаар татсан.

Тэд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн зөвшөөрч, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байгаа.

Тэднийг буруутгаж байгаа зүйл заалт нь Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх. Өөрөөр хэлбэл, тэднийг 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих заалттай.

Харин эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдсэнээр тэд прокурортой ял наймаалцана гэсэн үг. Тодруулбал, торгууль, оноох ялын хэмжээг прокурортой тохиролцоно. Хэрэв тохиролцож чадахгүй бол хялбаршуулсан журмаар шийдэхээ больж, ердийн байдлаар хэргийг шийднэ.

Хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой. Үүнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, хохирогчтой эвлэрсэн байх.

Б.Батзориг тэргүүтэй хүмүүсийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн. Харин хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх, хохирлыг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаа.

Хуульчид хэрэгт холбогдогч нар хохирлыг барагдуулах нэрээр ам таглаад өнгөрөх вий гэх болгоомжлол байсан. Мөн хохирогчтой эвлэрэх гэсэн нөхцөлд чухам хэнтэй эвлэрэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь энэ хэргийн хохирогч нь ЖДҮХС-гаас зохих журмын дагуу зээл авах ёстой байсан энгийн үйлдвэрлэгч нар. Тэдний хохирлыг энэ долоон хүн барагдуулах уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна.

Тэгвэл прокурорын байгууллагаас дээрх хэрэгт эсэргүүцэл бичжээ. Энэ нь прокурор ял наймаалцахаас татгалзсан гэсэн үг. Ингэснээр энэ хэргийг эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдэхгүй, ердийн байдлаар шийдэхээр болж байгаа юм.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 цаг 57 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top