x

АН-ын дэнчин хэмээх 100 сая

Энэ сарын 9-ны өдөр АН-ын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) хуралджээ. Уг хурлаар АН-ын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцэж, тус намаас сонгуульд нэр дэвшихийг тулд 100 сая төгрөгийн дэнчинг намдаа төлөхөөр болжээ.

Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа  "Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигарйхийн халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань АН-ын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулах санал санаачилга гаргасан. Тухайлбал, одоо авч байгаа гурван сая төгрөгийн татварыг 10 сая болгоё, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2012, 2016 онд 50 сая төгрөгийн татвар авч байсныг сэргээе, мөнгөний ханшийн уналтаа тооцоод 80-100 сая болгоё гэх мэт олон хувилбар яригдсан. Гэхдээ асуудал нээлттэй үлдсэн.

Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. АН-ын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ" гэсэн байв.

Хэдийгээр намын дарга С.Эрдэнэ ҮБХ-ны гишүүдийн татварын асуудал нээлттэй үлдсэн гэх боловч намын нэр бүхий гишүүдийн хэлж буйгаар 100 сая төгрөг дээр тогтсон байна.

АН-ын ҮБХ 419 гишүүнтэй ба тус намаас УИХ-д нэр дэвшихийг горилж байгаа хүн бүр 100 сая төгрөгийн татвар буюу дэнчинг төлнө гэсэн үг юм. Уг нь бол аль ч намын хувьд хийсэн ажил, судалсан судалгаа, дэвшүүлсэн санаа, итгэл үнэмшил, бодлого барьж ажилласан хүнээ дэвшүүлж улс орныхоо хөгжлийн төлөө ажилладаг баймаар.

Гэтэл АН-ын удирдлагууд нэр дэвшихийг горилогчдын өмнө тээг болоод байгаа дэнчингийн мөнгийг эсэргүүцсэн зарим гишүүд нь олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хариуцлага тооцож, намын бодлогын эсрэг байна хэмээн сануулга өгсөн байх юм. Энэ нь Үндсэн хуульд заасан ардчиллын суурь зарчим болох “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх” эрхийг богдуулж байгаа үйлдэл болов. Уг нам өөрөө АРДЧИЛСАН хэмээх тодотголтой, тийм үзэл баримтлалтай нам шүү дээ!!

Ардчилсан нам 2016 оны сонгуульд хуугаараа ялагдсаны дараа өөрсдийн үзэл баримтлал, намын бодлогоо шинэчлэн эргэж ирнэ. Үүн дундаа залуусаа бодлогоор дэмжиж, улс төрд бугшсан завхарлуудыг арилгана гэж байв. Гэвч бодит байдал дээрээ боловсрол, зарчим, бодлогоо хойш тавьж, мөнгө хөрөнгөтэй нэгнийг дэмжихээ илэрхийлчих шиг боллоо.

Улс төрийн намд өөрөөр хөрөнгө босгох арга байхгүй мэтээр ярьж хэлж байгаа ч бодит байдал дээр тэд төрөөс дэмжлэг авдаг. Гэвч улс төрийн намуудад төсвөөс олгодог санхүүжилт бага байдаг учир бизнесийн салбарынхантай хамтрах, хандив тусламж авдаг нь нэгэнт ил болсон. Улс төрийн намын тухай хуульд намууд санхүүжилтээ өөрсдөө хариуцаж, бүрдүүлж болохыг заасан байдаг. Үүнээс улбаалан бизнесийн байгууллагаас хандив нэрээр санхүүжилт авч улс төрөөр дамжуулан бизнес хийх, бизнесийн мөнгөөр дамжуулан улс төр хийх нөхцөл бүрддэг.

Хэрэвзээ энэ удаа ч гэсэн АН-ын санхүүжилт дээрх байдлаар өрнөвөл тус намын суурь зарчим буюу намын үзэл баримтлалын 3.2.1-т заасан “Хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийн засаглал, тэгш эрхэд суурилсан шударга сонгууль, төрд тавих иргэний хяналт, иргэндээ үйлчлэх хариуцлагатай төр, иргэн төвтэй нийгмийн тогтолцоог төгөлдөржүүлэх” гэх зарчим зөрчигдөх юм. Мөнгөтэй нь сонгогдож, мөнгөгүй нь хойш суудаг өмнөх жилүүдийн зуршил тэр хэвээр үргэлжилнэ гэсэн үг.

Намын дарга хэдийгээр “хэн нэгний халаасанд ордог нам биш” гэж байгаа ч үнэн хэрэгтээ гишүүд нь өөрсдөө нэг нэгээрээ гүйгээд орох илүү хатуу нөхцөлийг залуучууддаа тулгаад байх шиг. Эсвэл 100 сая гэдэг тийм бага тоо юу?

Дээр хэлсэнчлэн улс төрийн намд санхүүжилт чухал боловч мэдлэг боловсрол, зарчим, үнэт зүйл, хамгийн гол нь хөгжлийн төлөөх тогтвортой бодлого, намын гишүүдийн оролцоо, дэмжлэг үүнээс илүү чухал. Хэдий болтол бүх зүйлийг зоосны нүхээр харж, хэмжих билээ. Тэр тусмаа нийгмийн дэвшил рүү улс орноо хөтлөх, хөгжлийн бодлого тодорхойлох үүрэгтэй улс төрийн намууд, мөн түүний удирдлагууд...

Сануулахад АН-ын үзэл баримтлалын 1.1.2-т “Хувь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах үйлдэл, эс үйлдлийг үл тэвчинэ”, 1.1.4-т “Төрөөс хувь хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөө, шударгаар олж авсан өмчийг хамгаалах, түүнд учрах аливаа төрлийн саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг явуулна”, 1.1.5-д “Хувь хүн эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд мэдээллийн болон оролцооны нээлттэй, тэнцвэрт байдлыг хангана” гэж заажээ.

Гэтэл эдгээр үнэт зүйлд тулгуурласан ардчиллын суурь зарчим, АН-ын үзэл баримтлал зөвхөн цаасан дээр л үлдэх хэрэг үү? Хуулийн засаглал, иргэний эрх, эдийн засгийн эрх чөлөө, жендерийн тэгш байдлын төлөө үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулж ирсэн намын залуу үе, шинэ зууны иргэд намын удирдах байгууллагаас шалгуур болгон тавьж буй дэнчингийн хаахна үлдсэн бэ?

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ялгаа (193.109.85.13)
    60 тэрбум 7,6 тэрбумын ялгааг нэг сайхан ойлгуулаад өгнө үү . Эрхэм хүндэт С.Эрдэнэ ээ гуай . Би бодохноо 53,4 тэрбум болж байна зөвүү?
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • ялгаа (193.109.85.13)
    60 тэрбум 7,6 тэрбумын ялгааг нэг сайхан ойлгуулаад өгнө үү . Эрхэм хүндэт С.Эрдэнэ ээ гуай . Би бодохноо 53,4 тэрбум болж байна зөвүү?
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Ардын нам болон бусад намуудын санхүүжилтийг ил болгоочээ News
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Бахдал (192.82.71.225)
    60 тэрбум гэсэн үг. 100 саягүй өөрөөр хэлбэл мөнгө луйвардаагүй шударга нөхдүүд хэрэггүй, бид дээрэмчдйин хулгайчдын нам гэдгээ илчиллээ. Бид дэмжихгүй ээ.
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • тэрслэгч (43.228.129.21)
    Нарийн яривал татвар төлөгч бидний халааснаас авсан мөнгө шүү дээ. Энгийн иргэн 100 сая төг гаргаж чадах уу. Нэг ёсны хулгайлсан мөнгөө өг тэгэээд дахиад хулгай хий гэсэн үг. Нам татвараараа санхүүждэг юм байгаа биз дээ. 60 тэрбумын нөгөө тал нь
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.75.192)
    60 тэрбум цаашаа
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Irgen (202.55.188.85)
    Bi bol ter ulsteriin uil ajillagaanii zardliin sanhuujilted zoriulj tuluh 100 say tugrugiig demjij baigaa. Eldviin hooson zuil yarij yalarhah hereggui. Nam but ingej avsaar irsen, tsaashid ch ingej avahaas uur arga baihgui. Altanhuyag 50 sayiig avsan bizdee. Martsan uu? Tesvees mungu uguh bish, biznes hiij boloh bish. Neg nam bolj bagaaraa ulstur hiij baigaa yum bol zardal garna. Dundaasaa mungu gargahaas uur yahiin? Hulgai hiihgui bizdee?
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top