x

Дубайн гэрээг байгуулах тухай Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгожээ

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс "Оюутолгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Засгийн газрын захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өнөөдөр 15.00 цагаас “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох хэргийг хэлэлцжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагад:

  1. "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/, 

  2. "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/, 

  3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлээд байсан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.37)
    САЙХАНБЭЛГИЙН БАЙГУУЛСАН ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ЭЭЛЖ ДУУСГАВАР БОЛССОН НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД МАШ ТОМ ОЛОЛТ АМЖИЛТ ШҮҮ ӨШӨӨ ЦААШАА БУРУУ ХИЙГДСЭН БҮХ ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ШААРДЛАГТАЙ БАЙНА МОНГОЛЧУУД ЭХ ОРОНЧИДОО АМЖИЛТ ХҮСИЕ.
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.84)
    Ene saihan bilegeer ter aldagdaltai hiisen gereenii buh tulburiig garguul yahaaraa buruu hiisen bolgoniig tur gargah yostoi yum
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 13 цаг 47 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 13 цаг 48 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 13 цаг 48 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 13 цаг 49 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 13 цаг 51 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 16 цаг 59 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 17 цаг 0 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 17 цаг 1 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 17 цаг 2 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 19 цаг 30 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 19 цаг 41 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 43 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 19 цаг 45 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 19 цаг 47 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 19 цаг 50 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 19 цаг 54 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 19 цаг 55 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 19 цаг 57 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 20 цаг 0 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 20 цаг 3 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top