Онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-д саатуулагдаад байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр эх орондоо иржээ.
Инчеон хотын цагдаагийн газар түүнд эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр 7 сая воннын торгууль төлж чөлөөлсөн тухай өчигдөр тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. SBS телевизийн мэдээлснээр цагдаагийн байгууллага түүнд эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргасан ч прокурор "нотлох баримтгүй" гэж үзсэн юм байна.
Тиймээс маргааш дуусах ёстой байсан хилийн хоригийг цуцалж, Цэцийн даргыг эх оронд нь буцаажээ. Гэвч Цэцийн дарга Д.Одбаяр үүсэн нөхцөл байдлын улмаас өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухай улс төрийн хүрээнд ярьж байна.
Сэтгэгдэл (3)