x

"Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-өөс чөлөөлбөл хямдрах боломжтой"

2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар хот руу оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл дээрх шийдвэрийн дагуу түүхий нүүрсийг орлуулах шахмал түлш бэлтгэх, түгээх ажлын явц ямар байгаатай ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, ӨБХ-ны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамт очиж танилцан, санал солилцсон юм.

Өнөөдөр нийслэл хотын хүн ам 1,500,000-д хүрч, үүнээс гэр хороололд 220,000 айл өрх амьдарч байгаа гэсэн статистик мэдээ байна. Эдгээр айл өрхүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц буюу 600.0 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үүрэгтэйгээр “Таван толгой түлш” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэр хоногт 2,150 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид 8,000 тонн түлш нийлүүлэх бололцоо байгааг үйлдвэрийн удирдлага дурдлаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: Нөөцийн хувьд асуудалгүй. Иргэд их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд бүртгэлийн картын системд нэгдэх ёстой. Энэ бол Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж үйлдвэрлэгдэж байгаа түлш. Гэтэл аймаг, сумдад түгээгдэх эрсдэл байгаа учраас ингэж картын системд хамруулж байгаа юм гэв.

Нийслэлийн хэмжээнд одоогоор 40 орчим сайжруулсан түлш борлуулах цэг ажиллаж байгаа аж. Энэ шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50-60 хувь буурна гэсэн дүгнэлтийг БНСУ-ын лаборатори гаргажээ. Герман, Англи зэрэг орны томоохон хотууд агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байдаг юм байна.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх буюу түүхий нүүрсийг хориглох, шахмал түлш бий болгох шийдвэр гаргах, гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, ногоон хөгжлийн сан гэх мэт байгаль хамгаалах, хөрсний бохирдлоос сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг сангуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч, шат дараатай арга хэмжээнүүдийг авсан.

Засгийн газраас 62-р тогтоол гарч, түүхий нүүрсийг хориглон, оронд нь сайжруулсан түлж гаргаж, иргэдийн хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх, түгээх үүрэгтэй “Таван толгой түлш” компани байгуулагдан ажиллаж байна гэлээ.

Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150,000 төгрөг байгаа юм байна. Энэ үнээс НӨАТ-ыг чөлөөлбөл хямдрах боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлага албаны хүмүүст санал болгожээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Үйлдвэрийн зүгээс түлшнийхээ чанарт анхаарахаас гадна иргэдийн санхүүгийн боломжийг тооцож, хямдруулах арга зам сэдэж байгаа нь сайшаалтай. Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, тогтоол зөвлөмж гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Тиймээс Засгийн газраас НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийн төсөл бэлдэж, УИХ-д өргөн баривал яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлэх асуудлыг манай ажлын хэсэг хариуцах боломжтой. НӨАТ-аас чөлөөлөхгүй бол тонн тутамд 15,000 төгрөг нэмэгдэхээр байгаа юм байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудалд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 12 цаг 17 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 26 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 29 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 32 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 38 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 43 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 51 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 51 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 17 цаг 57 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 18 цаг 16 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 18 цаг 17 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 20 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 21 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 23 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 26 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 26 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 27 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 28 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 29 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Жагсагчид өлсгөлөн зарлана Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top