Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Италийн ерөнхий сайд Жоржа Мелонийг христийн итгэл үнэмшлэлийн дүү хэмээн Италид болж буй «Амброзетти» (жил тутмын эдийн засгийн хаалттай бага хурал) арга хэмжээний завсарлагаар хэлсэн тухай 24 Ore мэдээлжээ.
«Тэрээр зөвхөн миний коллеги ч биш миний хувьд христийн дүү юм. Ингэж үзэх нь Унгарын хувьд улс төрийн чухал байр суурь, Италид ч мөн адил. Улс төрийн ийм соёл Европт эргэн сэргэж байна, тийм л байх ёстой» хэмээн Орбан мэдэгджээ. Ийм маягийн харилцаа чухал үүрэгтэй байх болно гэж тэр онцолов.