x

Германы хилийн дагуух хяналтыг чангатгана

Германы эрх баригчид 9 дүгээр сарын 16-наас эхлэн 6 сарын хугацаанд тус улсын хуурай замын нийт хилийн шугамын дагуу хяналт тогтооно. 

Хилийн хяналтыг чангатгаж байгаа тухай Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер мэдэгдээд, уг арга хэмжээг хууль бус цагаачлал ба терроризмтай хийж буй тэмцлийн хүрээнд авч байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар, Польш, Чех, Швейцар, Австритай залгаа хилийн дагуу хилийн хяналтын түр цэгүүд ажиллаж байна. Ингэснээр 2023 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд 30 мянган хүнд Германд нэвтрүүлэхээс татгалзсан хариу өгч буцаажээ.

Хилийн хяналтыг чангатгах тухай шийдвэрийг Хойд Рейн-Вестфали мужийн Ерөнхий сайд Хендрик Вюст, Дотоод хэргийн сайд Херберт Ройл нар идэвхтэй дэмжиж байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлчээр тус мужийн Золинген хотод Сириэс ирсэн нэгэн цагаач залуу хутга хэрэглэн гурван хүний амийг хөнөөж, найман хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ.  

Дээрх шийдвэр гарсны дараа Франц, Нидерланд, Дани, Бельги улсуудтай залгаа хилийн дагуух хяналтыг чангатгаж байна. Дотоод хэргийн сайдын хэлснээр, хүчинтэй визгүйгээр Германд нэвтрэхийг оролдож буй хүмүүсийг, ялангуяа бичиг баримтгүй, орогнол хүссэн хүмүүсийг хянахын тулд паспортын шалгалтыг чангатгах ажээ. Хэрвээ дүрвэгчид еврогийн бүсийн өөр улсад бүртгэгдсэн бол тэднийг хил дээрээс шууд буцаана.

Германы эрх баригчдын эл шийдвэр нь Европын Холбооны дотор чөлөөтэй зорчих тухай Шенгений бүсийн хэлэлцээрт харшлах уу гэсэн асуултыг Европын зарим хэвлэл тавьж бана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 44 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 27 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 48 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 19 цаг 53 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 6 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 31 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top