x

“Боинг”-ийн удирдлага цалинг 25 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

“Боинг” компани томоохон ажил хаялт болохоос сэрэмжлэх үүднээс  ажилтнуудтайгаа урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж нисэх онгоц үйлдвэрлэгч тус компанийн удирдлага ням гаргийн орой мэдэгджээ. Ингэснээр ажилтнуудын цалинг 25 хувиар нэмэгдүүлж, дараагийн арилжааны онгоцоо Сиэтл орчмын үйлдвэрүүддээ үйлдвэрлэнэ хэмээн амласан байна.

“Боинг” компанийн 32 мянга орчим ажилтныг төлөөлдөг Машинистууд ба агаар сансрын салбарын ажилтнуудын олон улсын холбоотой /IAM/ хийсэн тохиролцоо нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь ийм төрлийн анхны тохиролцоо болж байна. Үүнд мөн тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, чанартай холбоотой ажиллагааг хянах тал дээр илүү эрх мэдлийг үйлдвэрчний эвлэлд олгох талаар тусгажээ.

“Хэдийгээр бүх зүйл дээр амжилтад хүрэх боломжгүй байсан ч гэлээ энэ санал бол түүхэн дэх хамгийн сайн гэрээ болсон гэдгийг хэлж чадна” гэж IAM-ын орон нутгийн салбар мэдэгдсэн байна. Тус үйлдвэрчний эвлэлийнхэн цалинг 40 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байжээ.

“Боинг” компанийн арилжааны нисэх онгоцны салбарын гүйцэтгэх захирал Стефани Поп хэлэхдээ, энэхүү тохиролцоо нь ирээдүй хойч үеийнхэнд ажлын байрны баталгааг өгч байна гэлээ. Хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол “Боинг”-ийн ажилтнууд есдүгээр сарын 13-нд ажил хаяна гэж мэдэгдээд байсан юм. Гэхдээ ажилтнуудын гуравны хоёроос дээш хувь нь гэрээнд сэтгэл дундуур байвал ажил хаяж магадгүй хэвээр байна.

Дараалсан дуулиан шуугиан

Пүрэв гарагт үйлдвэрчний эвлэлийн гишүүд батлах ёстой уг гэрээг “Боинг” компанийн түүхэн дэх хамгийн таагүй жилүүд өнгөрсний дараа байгуулж байна.

2019 онд тус компанийн 737 MAX онгоц Индонез, Этиопт осолдсоны дараа АНУ-ын эрх баригчид уг онгоцны нислэгийг зогсоосон юм. Хожим нь “Боинг” компанийн зарим удирдлага болон Холбооны нисэхийн захиргаа /FAA/ алдаатай программ хангамжийг нуун дарагдуулахын тулд нууцаар тохиролцсон нь тодорхой болсон байна. Мөрдөн байцаалтын явцад FAA аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэхийг оролдсон шүгэл үлээгчдийг шийтгэсэн болохыг тогтоожээ. Улмаар “Боинг” компани 20 тэрбум ам.долларын торгууль төлөх ёстой болсноос гадна 737 MAX онгоцнуудын захиалга цуцлагдсаны улмаас 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Мөн энэ оны нэгдүгээр сард “Alaskan Airlines” компанийн 737 MAX онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унасан юм. Түүнчлэн тавдугаар сард FAA “Боинг” компани 787 онгоцтой холбоотой мэдээллийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Эдгээр дуулиан шуугиан нь компанид санхүүгийн томоохон асуудал үүсгэсэн байна. “Боинг” компани энэ оны хоёрдугаар улиралд 1.44 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногт “Боинг” компанийн “Starliner” сансрын хөлөгтэй холбоотой асуудлуудын талаар хэвлэлүүд мэдээлж байна. Олон улсын сансрын станц руу сансрын нисгэгчдийг хүргэж, найман өдрийн аялал хийхээр төлөвлөж байсан уг хөлөгт техникийн асуудал үүссэний улмаас сансрын нисгэгчид одоо хэдэн сарын турш сансарт байхаас аргагүйд хүрчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 52 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 35 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 56 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 1 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 14 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 39 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top