x

Уур амьсгалын асуудлаарх Хятад, Америкийн ажлын хэсэг хуралдав

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаарх Хятад-Америкийн ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал Бээжин хотод есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн хурлаар уур амьсгалын хямралыг даван туулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамнаас ням гарагт мэдээлснээр, тус хурлыг Хятадын уурын амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Лю Жэньминь, АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста нар хамтран даргалсан байна.

Хурлын үеэр хоёр улсын 2030 он хүртэлх үндэсний хэмжээнд тодорхойлсон бодлого /NDC/, 2035 он хүртэлх NDC-ийг боловсруулах талаар хэлэлцжээ.

Талууд ажлын хэсгийн хүрээнд техникийн болон бодлогын асуудлаар санал солилцов. Тодруулбал, эрчим хүчний шилжилт, метан хий, эргэлтийн эдийн засаг ба нөөцийг үр ашигтай ашиглах, нүүрстөрөгч багатай, тогтвортой аймаг/муж улс, хотуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хятад, АНУ-ын төлөөлөгчид санал бодлоо үргэлжлүүлэн солилцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Төлөөлөгчид мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцод (COP29) оролцогчид талуудын 29 дугаар бага хурлыг даргалж байгаа Азербайжан улстай хамтран метан ба CO2-той холбоогүй бусад хүлэмжийн хийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа дахин нотолжээ. 

 

Хоёр тал  яриа хэлэлцээг цаашид бэхжүүлэх, хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, мөн COP29-ийг амжилттай зохион байгуулахад Азербайжан улсад дэмжлэг үзүүлэхийн тулд бусад талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

COP29 энэ оны 11 дүгээр сард Азербайжан улсад болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 1 цаг 5 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 49 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 9 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 14 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 52 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top