Фото: РИА «Новости»
Энэ жилийн II кварталын төгсгөлд Орос Европт нийлүүлсэн хийн хэмжээгээр АНУ-аас даван гарч гэнэтийн үзүүлэлтийг харууллаа. Ийн Орос Европт хий нийлүүлэлтээр 2022 оны III улиралд эзэлж байсан байрандаа эргэн очсон байв. Консалтингийн Bruegel компанийн мэдээнээс ишлэн энэ тухай немецийн Die Welt хэвлэл бичжээ.
Энэ жилийн II улиралд Орос ЕХ-нд 12,73 тэрбум орчим шоометр хий нийлүүлжээ. Энэ үеэр АНУ-аас танкераар 12,27 тэрбум шоометр хийг Европт хүргэжээ. Үр дүнд нь ЕХ-ны импортыг 17 хувийг Орос эзэлж байна. Үүгээр тэр зөвхөн Норвегийн дараа л оржээ.
Хамгийн сонирхолтой нь Европын холбооны зах зээлд эзэлж байгаа Оросын хувь нь дэлбэлэгдсэн “Хойд урсгал” хийн хоолойгүйгээр хийгдсэн ба Оросын нийлүүлэлтийн гуравны нэгийг Украинаар дамжсан транзит эзэлжээ.