x

Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөл Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас саатжээ

АНУ-ын тавьсан хоёрдогч эдийн засгийн хоригийн улмаас Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөлд санхүүжилтийн бэрхшээл тулгараад байгааг En+ компанийн гүйцэтгэх захирал өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа энэ оны зургаадугаар сард ОХУ-ын эсрэг хоёрдогч эдийн засгийн хориг зарласнаар тус улсын сангийн яам Оростой бизнесийн харилцаа үүсгэсэн гадаадын банкуудыг шийтгэх эрхтэй болсон юм.

Өвөр Байгалын бүс нутаг дахь хамгийн том нүүрсний нөөц болох Зашуланскийн ордыг Оросын металл, сэргээгдэх эрчим хүчний томоохон компани En+ болон Хятадын China Energy Investment Corporation компаниудын тавь, тавин хувийн оролцоотой Разрезуголь компани эзэмшдэг.

“Энэ чуулганд оролцож буй зорилго маань одоо тулгараад байгаа бүх асуудлуудыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийг хурдасгах юм. Тулгарсан асуудлууд нь санхүүжилт, санхүүгийн нөөцийг ашиглахтай холбоотой. Мэдээж энэ нь хориг арга хэмжээний нөлөө. Төслийн удаашралд манай Хятадын түншүүдийн санаа зовж байгаа” гэж En+ компанийн гүйцэтгэх захирал Владимир Колмогоров өчигдөр Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ярьжээ.

Разрезуголь компани Зашуланскийн ордын лицензийг 2013 онд авч байсан юм.

Тухайн үед Хятадын тал 724 сая тонны тогтоогдсон нөөцтэй уг төслийг “Хятад-Оросын нүүрсний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам” гэж магтаж байжээ.

Гэвч үүний дараа коксжих нүүрсний үнэ ханш унаснаас Хятадын талын сонирхол буурч, төсөл хэсэг хугацаанд саатсан байна.

Талууд 2021 онд төслийг сэргээж, 2027 оны сүүлчээр жил бүр 5 сая тонн коксжих нүүрс олборлодог болох төлөвлөгөөг 2023 онд баталж байжээ.

2024 оны дөрөвдүгээр сард En+ компани Зашуланскийн төсөлд 50 тэрбум рублийн ($557.8 сая) хөрөнгө оруулах төлөвлөгөөг зарлаж байв.

Энэ хөрөнгөөр нүүрсний уурхай, дэд бүтэц, төмөр зам, авто зам барих, машин механизм худалдаж авахаар төлөвлөж байжээ.

Колмогоровын ярьснаас үзвэл АНУ-ын хоёрдогч хориг арга хэмжээний улмаас уг төлөвлөгөөнд бэрхшээл тулгарсан бололтой.

 

Эх сурвалж: RBC.RU IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 57 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 40 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 1 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 6 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 19 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 44 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top