x

Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгч болохыг “дэмжиж” байгаагаа Путин илэрхийлэв

Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцож буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрисыг ялуулах  хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ тэр энэ үгээ тоглоом шоглоомоор хэлсэн нь илт харагдаж байв.

Сэтгүүлчдийн асуултад Путин “Ерөнхийлөгч Байден өөрийн бүх дэмжигчдэд хатагтай Харрисыг дэмжихийг захисан шүү дээ. Тиймээс бид ч бас түүнийг дэмжих болно” хэмээн ёжтой инээмсэглэн хариулжээ.

Дараа нь тэр “Тэр маш их халдвартай инээдэг нь түүний хувьд бүх зүйл сайхан байгааг харуулж байна. Трамп ОХУ-ын эсрэг өмнөх аль ч ерөнхийлөгчийн тавьж байгаагүй олон хориг арга хэмжээг авсан. Хэрвээ Харрисын бүх зүйл бүтэмжтэй сайн байгаа бол ингэхгүй байх” гэж хэлсэн байна.

Энэ оны хоёрдугаар сард Путин хэлэхдээ Трампаас илүү Байденыг дэмжиж байгаа, учир нь түүнийг “урьдчилан таамаглах” боломжтой хүн гэж байсан юм.

Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп хэрвээ сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсоохоо амлаад байгаа.

Трампын саналыг “нухацтай” хүлээн авч байгаагаа Путин долдугаар сард илэрхийлж байжээ.

Гэхдээ сүүлд Кремлийн хэвлэлийн алба АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон Украины дайны үйл явц өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.

Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого явуулсан Оросын төрийн өмчит RT (Russia Today) телевизийн сувгийн хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж, гол албан тушаалтнуудыг нь хориг арга хэмжээгээр шийтгэсэн юм.

АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад нийт 10 хувь хүн, хоёр байгууллага нэмэгдсэний дотор RT сувгийн ерөнхий эрхлэгч Маргарита Симоньян, түүний орлогч Елизавета Бродская нар багтжээ.

Эх сурвалж: AFP IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 1 цаг 4 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 47 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 8 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 13 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 26 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 51 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top