x

Ромын Пап Индонез улсад айлчилж байна

Пап Францис дэлхийн хамгийн олон лалын шашинтантай Индонез улсад айлчлах үеэрээ “хууран мэхлэлт, хүчирхийллээр” хүмүүсийн итгэл үнэмшлийг гажуудуулж буй шашны хэт даврагч үзлээс сэрэмжтэй байхыг улс төрийн удирдагчдад уриалжээ.

Христийн шашинтан цөөтэй Зүүн Өмнөд Азийн орнуудад хийж буй есөн хоногийн айлчлал нь Папын хувьд  хилийн чанад дахь хамгийн урт аялал болж байна. Францис айлчлалынхаа эхний өдөр Индонезын католик шашинтнуудтай уулзаж, өөрсдийн итгэл үнэмшлээ бусдад тулгахгүй байхыг уриалжээ.

Тэрбээр Индонезын улс төрийн удирдагчдад хандаж хэлсэн үгэндээ, Католик сүм хэт даврагч үзлийг таслан зогсооход туслах итгэл найдвар тээн шашин хоорондын яриа хэлэлцээний тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Үүний дүнд ялгаварлан гадуурхалтыг арилгаж, харилцан хүндэтгэл, итгэлцлийн уур амьсгалыг бий болгож чадна гэж 87 настай Пап Жакарта дахь ерөнхийлөгчийн ордонд үг хэлэхдээ онцолжээ.

Индонезын 280 сая хүн амын 87 орчим хувь нь лалын шашинтнууд юм. Тус улсын Үндсэн хуульд шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд буюу 2021, 2022 онд амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэн тохиолдол гарсан боловч Индонезод 20 жилийн өмнө шашны хэт даврагч бүлэглэлүүд олны анхаарлыг татахын тулд халдлага үйлдэж байсантай харьцуулахад ийм хэрэг буурч байна. 2002 онд Бали арал дээр цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас 202 хүн амь үрэгдсэний дунд Австралийн 88 иргэн байв.

Индонезын Ерөнхийлөгчийн албыг 10 жилийн турш хашиж буй Жоко Видодо Газын зурваст болж буй дайны галыг зогсоохыг уриалсан Францист талархал илэрхийлжээ. Тэрбээр Папыг угтан авах үеэрээ “Индонез улс энх тайвныг цогцлоохыг уриалж буй Ватиканы байр суурийг өндрөөр үнэлж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 1 цаг 10 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 53 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 14 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 19 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 32 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 57 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top