x

Хятадаас Африкт 50 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлнэ

Цар тахлаас хойш Бээжинд болсон хамгийн том дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож үг хэлэхдээ, ирэх гурван жилийн хугацаанд Африк тивд 50 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгох, дэд бүтэц, худалдааны салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амлажээ.

Энэ долоо хоногт болж буй Хятад-Африкийн чуулга уулзалтад Африкийн орнуудын 50 гаруй удирдагч, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцож байна. Африкийн удирдагчид дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон гэрээ хэлэлцээрийг хэдийнэ баталгаажуулан байгуулаад байна.

Пүрэв гаргийн өглөө Бээжингийн Ардын их хурлын танхимд болсон чуулга уулзалтын нээлтийн үеэр Ши Жиньпин үг хэлэхдээ, Хятад-Африкийн харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг онцлон сайшаажээ. Тэрбээр хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудтай аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.

“Ирэх гурван жилийн хугацаанд Хятадын Засгийн газар Африкийн орнуудад 50.7 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Үүний талаас илүү хувь нь зээл байх бөгөөд 11 тэрбум долларыг “төрөл бүрийн тусламжаар”, мөн Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжихэд 10 тэрбум долларыг зориулна” гэж Ши Жиньпин мэдэгджээ. Мөн тэрбээр “Африкт нэг саяас доошгүй ажлын байр бий болгоход” тусална гэдгээ амласан байна.

НҮБ-ын тэргүүн А.Гутерриш уг чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Хятад болон Африк тивийн хоорондын харилцаа улам бүр сайжирч байгаа нь “сэргээгдэх эрчим хүчний хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулна” гэж Африкийн удирдагчдад хандан хэлжээ. “Хятад бол хөгжлийн гайхалтай амжилт, тэр дундаа ядуурлыг арилгах тал дээр асар их  туршлагатай орон” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Гэрээ хэлэлцээр ба амлалтууд

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс бол Африкийн худалдааны хамгийн том түнш бөгөөд зэс, алт, лити, газрын ховор метал зэрэг тус тивийн асар их байгалийн баялгийг сонирхсоор иржээ.

Мөн Африкийн орнуудад нэн шаардлагатай дэд бүтцийг бий болгоход олон тэрбумын зээл олгосон боловч зарим тохиолдолд засгийн газруудыг асар их өрөнд оруулсан нь маргаан дагуулж байна. Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хоёр талын уулзалтуудын үеэр төмөр замаас эхлээд нарны зайн хавтан үйлдвэрлэх, авокадо жимс нийлүүлэх төслүүдэд хамтран ажиллах талаар хэлэлцжээ.

Лхагва гарагт болсон уулзалтын дараа Замбийн Ерөнхийлөгч Хакаинде Хичилема тус улсын төрийн өмчит эрчим хүчний компани болох ZESCO болон Бээжингийн PowerChina компани нарны зайн хавтангийн хэрэглээг өргөжүүлэх хэлэлцээр байгуулсан тухай мэдэгдсэн байна.

Мөн Африк тивийн орнуудаас Бээжинд хамгийн их өртэй орнуудын нэг болох Нигери тээвэр, боомт, чөлөөт худалдааны бүс зэрэг дэд бүтцийн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. 

Тээврийн сүлжээг өргөжүүлэх тухайд

Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хасаны хувьд өөрийн улсыг хөрш Замбитай холбосон төмөр замын бүтээн байгуулалтад ахиц дэвшил гаргах амлалтыг Ши Жиньпинээс авчээ. Замбийн хэвлэлд мэдээлснээр, Хятадын тал нэг тэрбум доллар олгохоор амласан уг төсөл нь эх газрын байгалийн баялаг ихтэй зүүн хэсгийн тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилготой ажээ. 

Зимбабве мөн Бээжингээс “Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчинд ээлтэй уламжлалт болон шинэ эрчим хүч, тээврийн дэд бүтэц”-ийн чиглэлээр гүнзгий хамтран ажиллах амлалт авсан гэж хоёр улсын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Мөн шинэхэн авокадо жимсийг Хятадад экспортлох гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Кенийн удирдагч Уильям Рутогийн хэлснээр, Ши Жиньпин Кенийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд Хятадын зах зээлийг нээж өгөхөө амлажээ. Мөн Хятадын Эксим банкны санхүүжилтээр баригдсан нийслэл Найроби хотыг Момбаса боомттой холбосон төмөр замыг өргөтгөхөд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнээс гадна Рирони-Мау Саммит-Малаба чиглэлийн автозамыг барихад Хятадын талтай хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэ ажилд 1.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. У.Руто өнгөрсөн онд Хятадаас нэг тэрбум долларын зээл хүссэнээс гадна гацаанд орсон бусад бүтээн байгуулалтыг дуусгахын тулд өрийн бүтцийг өөрчлөхийг хүсжээ. Одоогийн байдлаар Кени улс Хятадад 8 тэрбум гаруй долларын өртэй байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 59 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 43 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 3 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 8 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 21 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 46 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top