x

Зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөнөөсөө “Volvo” татгалзжээ

Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo” компани 2030 он гэхэд зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө орхиж байгаагаа зарлаж, тухайн үед тодорхой тооны хос хөдөлгүүртэй автомашинуудаа борлуулна гэдгээ мэдэгджээ.

Тус компани гурван жилийн өмнө олон нийтэд танилцуулж байсан уг төлөвлөгөөнөөс татгалзах болсон шалтгаанаа зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байна. Зарим томоохон зах зээлд цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт буурч, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд худалдааны татвар ногдуулснаас үүдэн тодорхойгүй байдал үүсээд байгаа энэ үед уг шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр байгаль орчинд ээлтэй гэдгээ сурталчилсаар ирсэн “Volvo” нь “General Motors”, “Ford” зэрэг бусад томоохон автомашин үйлдвэрлэгчийн адилаар үйлдвэрлэлийн зорилтоосоо ухарлаа. “Volvo” одоо 2030 он гэхэд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийнхээ 90-ээс доошгүй хувийг цахилгаан автомашин болон хос хөдөлгүүрт автомашинаар бүрдүүлнэ хэмээн тооцоолж байгаа ажээ.

Компанийн гүйцэтгэх захирал Жим Рован мэдэгдэхдээ “Бидний ирээдүй цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс шалтгаална гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч үүнд шилжих үйл явц шулуун дардан биш бөгөөд хэрэглэгчид болон зах зээлүүд өөр өөр хурдтайгаар өөрчлөгдөж байгаа нь тодорхой байна” гэжээ.

Цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт удаашралтай, хэрэглэгчдэд олгох татаас урамшууллыг зогсоосон зэргээс шалтгаалан бизнесийн орчин өөрчлөгдсөн гэж тус компани мэдэгдсэн байна.

“Volvo”-гийн ихэнх хувьцааг Хятадын автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Geely” эзэмшдэг бөгөөд Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг тул Европ болон Хойд Америкийн орнуудын зүгээс Хятадын цахилгаан автомашины импортод ногдуулсан татвар ч мөн адил тус компанид нөлөөлөх юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 48 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 32 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 53 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 19 цаг 57 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 10 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 35 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top