x

Трамп, Харрис нар мэтгэлцээнийхээ дүрмийг эцэслэн тохиролцжээ

Есдүгээр сарын 10-ны өдөр товлогдсон мэтгэлцээний дүрмийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нар эцэслэн тохиролцсоныг зохион байгуулагч ABC News суваг өчигдөр мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд хоёр нэр дэвшигч мэтгэлцээний үеэр микрофоныг хэрхэн ажиллуулах асуудлаар санал зөрөлдөөд байсан юм.

Камала Харрис өрсөлдөгчийнхөө тааламжгүй ааш авир, үг хэллэгийг нийтэд ил харуулахын тулд нэг нэр дэвшигчийн ярих ээлж болоход нөгөө нэр дэвшигчийн микрофоныг хаалгүй нээлттэй байлгахыг хүсэж байв.

Зургаадугаар сард болсон Трамп, Байден нарын мэтгэлцээний үеэр эсрэгээрээ ярих ээлж нь болоогүй нэр дэвшигчийн микрофоныг хаах дүрэм үйлчилж байжээ.

Трамп өрсөлдөгчийнхөө яриаг байнга тасалдуулж байсан тул  Байдены хүсэлтээр ийм дүрэм гаргасан гэдэг.

Тэгвэл Трамп, Харрис нар өмнөх мэтгэлцээний дүрмийг хэвээр үлдээхээр тохиролцжээ.

Бусад тохиролцсон нөхцөлүүд гэвэл виртуал зоос шидэх аргаар Трамп мэтгэлцээний хаалтын үгийг хэлэх, бас дэлгэцийн зүүн талд зогсох эрхийг олж авсан байна.

90 минут үргэлжлэх мэтгэлцээнийг Филадельфи хотын National Constitution Center төвийн танхимд үзэгчгүйгээр зохион байгуулахаар болжээ.

Дүрмийг ABC News суваг танилцуулсны дараа Харрисын сонгуулийн штаб “өрсөлдөгчид нь давуу боломжтой формат”-аар явагдах болсон хэдий ч мэтгэлцээнд саад учруулахгүйн тулд нөхцөлийг зөвшөөрснөө мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт энэ талаар Трамп хоёрдмол утгатай байр суурь илэрхийлэхдээ микрофоныг “нээлттэй байлгахаас татгалзахгүй” гэсэн ч бас “өмнөх мэтгэлцээний дүрмийг хэвээр хадгалахаар анхнаасаа тохиролцсон” гэж хэлж байжээ. Тэр бас зохион байгуулагч ABC News суваг нэр дэвшигчдэд ижил тэгш боломж олгоно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн нь мэтгэлцээн цуцлагдаж болзошгүй гэсэн яриа гарахад хүргэсэн юм.

 

Эх сурвалж: Aljazeera

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 54 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 38 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 58 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 3 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 16 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 41 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top