Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба огцрох өргөдлөө гаргасан тухай Дээд радын тэргүүн Руслан Стефанчук мэдэгдлээ. Огцрох өргөдлийг удахгүй Украины парламентын хуралдаанаар авч хэлэлцэх юм.
Кулеба ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй тухай өмнө нь Дээд Радын гишүүн Алексей Гончаренко мэдээлж байсан. Үүний өмнө Украины Шадар сайд Ирина Верещук мөн огцрохоо мэдэгджээ .
Түүнчлэн Хууль зүйн яамны тэргүүн Денис Малюска, Стратегийн аж үйлдвэрийн сайд Александр Камышин, Байгаль орчны сайд Руслан Стрелец нар мөн огцрохоо зарлаад байна.