x

Д.Трампын штабт 130 сая долларын хандив цугларчээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штаб болон түүний нам наймдугаар сард 130 сая ам.долларын хандив цуглуулснаар нийт хандивын хэмжээ 295 сая долларт хүрлээ  гэж сонгуулийн штабаас лхагва гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн сард цуглуулсан хандивын хэмжээг долоодугаар сарынхтай харьцуулахад /138.7 сая доллар/ бага зэрэг буурсан байна. Долоодугаар сард Ерөнхийлөгч асны амь насанд халдахаар оролдсон билээ. Тухайн сарын сүүлчээр Д.Трампын сонгуулийн штабт нийт 327 сая долларын хандив цуглараад байжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр долоодугаар сард Д.Трампын сонгуулийн штабынхаас илүү хэмжээний хандив цуглуулсан юм. Ардчилсан намд наймдугаар сард цугларсан хандивын талаарх албан ёсны тоо баримтыг К.Харрисын штабаас одоогоор танилцуулаагүй байна. Өрсөлдөгч талууд сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудад телевизийн сурталчилгааг эрчимтэй явуулж байгаа ажээ.

К.Харрисын сонгуулийн штаб болон Ардчилсан намын хандив цуглуулах бүлэг долоодугаар сард нийт 310 сая долларын хандив цуглуулсан гэж мэдээлж байв.

Ерөнхийлөгч Жо Байден долоодугаар сарын 21-нд өрсөлдөөнөөс гарч, 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд К.Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Зургаадугаар сарын сүүлчээр Д.Трампын эсрэг хийсэн мэтгэлцээнд Ж.Байден тун тааруухан оролцсоны дараа түүний нас сүүдэр, эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудал гарсан тул тэрбээр өрсөлдөөнөөс гарчээ.

Улмаар К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлсэн нь Ардчилсан намын кампанит ажлыг дахин идэвхжүүлсэн байна. Өмнө нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгууд нь Д.Трамп Ж.Байденаас илүүрхэж, ялангуяа сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудад тэргүүлж буйг харуулж байсан бол К.Харрис нэр дэвшсэнээр өрсөлдөөн улам ширүүсжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 1 цаг 7 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 50 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 20 цаг 11 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 16 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 54 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top