x

Умард Солонгосын Ким Жон Ун хариуцлага алдсан 30 орчим албан тушаалтныг цаазалсан тухай мэдээлжээ

Долдугаар сарын сүүлээр Умард Солонгосын зарим нутагт их хэмжээний үер бууж, олон мянган хүний амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн үеэр хариуцлага алдсан орон нутгийн засаг захиргааны 20-30 өндөр албан тушаалтан цаазлуулсан гэх баримтыг Өмнөд Солонгосын TV Chosun суваг өчигдөр мэдээлжээ.

Долдугаар сарын сүүлээр болсон засгийн газрын шуурхай хуралдааны үеэр Ким Жон Ун хүлээсэн үүргээ умартаж, олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн албан тушаалтнуудыг хатуу шийтгэх тухай ярьж байсан юм.

Тухайн үед Пёняны хэвлэлүүд удирдагчийнхаа үерийн гамшгийн бүсэд ажиллаж буйг харуулсан гэрэл зургуудыг тарааж байсан ч хэчнээн хүний амь нас хохирсон талаар огт дурдахгүй байв.

Хятадын хил дагуух бүс нутаг энэ үерт хамгийн их хохирол амссан гэлцэж байгаа. Тухайлбал энэ нутагт 4,000 гаруй айлын орон сууц урсаж, 3,300 гектар газар, авто болон төмөр зам усанд автаж, 5,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлж байжээ.

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газар дээрх мэдээллийн мөрөөр нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа өчигдөр бас мэдэгдсэн байна.

“Бид Хойд Пёнан болон Чаган мужид тохиосон үерийн гамшгийн улмаас Умард Солонгосын дэглэм хэд хэдэн албан тушаалтныг цаазалсан тухай хэвлэлд нийтлэгдсэн мэдээг анхааралдаа авсан. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч ярьжээ.

Эх сурвалж: NK News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    манайд л ийм хариуцлага дутагдаж байгаа юм даа
    2024 оны 09 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадны хөрөнгө оруулалт 52 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 19 цаг 36 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 19 цаг 56 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 20 цаг 1 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 20 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 14 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 22 цаг 39 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top